ЭРҮҮ ШҮҮЛТИЙН АЛИВАА ХЭЛБЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн Засаг даргын ажлын алба, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн газартай хамтран “Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Цаашид Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Улсын Клиникийн Төв Эмнэлэгтэй хамтран тус эмнэлэгийн ажилтан, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөмж, гарын авлага гаргах зэргээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяатай "Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!" сэдвээр ярилцлаа.
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2023 оны тавдугаар сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн “ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД-СУРАЛЦЬЯ, МЭДЬЕ” аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хууль, журамд нийцэж байгаа эсэхийг дүүргийн хэмжээнд шалган, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцжээ.
Зөвлөгөөнд дүүргийн болон хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарын 120 гаруй алба хаагчид оролцож, сүүлийн 2 жилийн хугацаанд тус дүүрэгт гарсан гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан байна.
Зөвлөгөөнөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, гарч буй алдаа зөрчлийг дахин гаргахгүй байхад анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өгсөн байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран “Өрх бүх хүчирхийлэлгүй” аяныг эхлүүллээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор тус дүүргийн ерөнхий боловсролын улсын сургуулиудад “Эерэгээр нөлөөлье” соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Өдөрлөгөөр ял эдэлж байгаа 450 гаруй иргэдэд ур чадвар олгох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, иргэний бичиг баримтаа гээгдүүлсэн болон хөдөлмөр эрхлэх, , хүүхдээ цэцэрлэгт хамруулах талаар гаргасан 20 иргэний хүсэлтийг холбогдох байгууллагуудаас шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр тус дүүргийн 20 хороодын Засаг дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрүүд нь хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх, зөрчлийн хэрэг, гомдол мэдээллийг хуульд заасан хугацаанд шалгаж, шийдвэрлэж байгаа эсэхийг шалгажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар