СУРАГЧИД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
СУРАГЧИД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад прокурорын байгууллагын үйл ажиллагаа, прокурорын ажлын онцлогийг танилцуулах зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт эрх зүйч мэргэжил эзэмших сонирхолтой 11 дүгээр ангийн 80 орчим сурагч оролцож, хуулийн байгууллага, тэр дундаа прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар сонирхсон асуултын хүрээнд яриа өрнүүлж, хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн байна.