card

Түүхэн товчоо

Онцлох мэдээлэл

Дүүргийн прокурорын газрын түүхэн товчоо

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь анх 1965 онд Нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилж районы зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан 5 районд Прокурорын байгууллагыг байгуулахад бусад районуудын прокурорын газрын хамт нэгэн зэрэг байгуулагдсан түүхтэй.

Тухайн үед гарсан районуудыг байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар зарлигт  “Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан районуудад “Районы прокурор” байгуулсугай” хэмээн зарлиг буулгажээ.  

Сүхбаатарын район нь нутаг дэвсгэрийн байршил, хүн амын нягтрал, төвлөрөл зэргээс шалтгаалан 1992 онд 2 хуваагдаж Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болж зохион байгуулагдсанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газар болж нэр нь өөрчлөгджээ.

Монгол Улсад Прокурорын байгууллага анх удаа дүүргийн бүтцээр ажиллаж эхэлсэн түүхэн цаг үед Сүхбаатарын районы Прокурорын газар нэртэйгээр районы прокурор, туслах прокурор 2, нарийн бичгийн даргатай байгуулагдан үйлдвэр хоршооллын 48 айлын орон сууцны 1 давхрын 4 өрөө байранд ажлаа эхэлж 1992 он хүртэл энэ бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан бол өдгөө 12 прокурор, ажилтны орон тоотой ажиллаж байна.