ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ШУУРХАЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ШУУРХАЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг эрчимжүүлэх зорилгоор харьяа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд, Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн мөрдөгч нар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч, холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан өргөтгөсөн байдлаар явуулсан нь онцлог боллоо. 

Хамтарсан зөвлөгөөнд оролцогч байгууллагуудаас мэдээлэл хийж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа зөрчил, түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцөл, зөрчлийг арилгах, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, шинжилгээ хийлгэхтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцлээ. 

Зөвлөгөөнөөс мөрдөн шалгах ажиллагааг хууль, заавар, журамд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, хэргийг түргэн шуурхай илрүүлж, шалгаж шийдвэрлэх, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, цаашид анхаарвал зохих асуудлын талаар 8 заалт бүхий шийдвэр гарсан бөгөөд биелэлтийг сар бүр тооцож ажиллахаар тогтлоо.