МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах болон шударгаар шүүлгэх эрх” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 25- ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн сургалтын танхимд зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Энхболдыг урьж, прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, шударгаар шүүлгэх эрхийг хангах талаар сургалт хийлээ.

Энэ үеэр мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, шүүх шинжилгээ хийлгэхтэй холбоотой практикт гарч буй тулгамдсан асуудлын талаар харилцан санал солилцсон, прокуроруудад хүний эрхийн талаарх шинэ мэдлэг, мэдээлэл олгосон ач холбогдол бүхий сургалт боллоо.