БАГА, ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ, ДҮГНЭЛЭЭ

A- A A+
БАГА, ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ, ДҮГНЭЛЭЭ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах талаарх эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй зөв хандлагыг хүүхэд, өсвөр үеийнхэнд төлөвшүүлэх, энэ чиглэлд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хамгаалсан байгаль – Бидний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааныг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулав.

Уралдаанд тус дүүргийн ерөнхий боловсролын 9 сургуулийн бага, дунд ангийн нийт 283 сурагч 295 бүтээлээр оролцож, хоёрдугаар шатанд 8 сургуулийн 42 бүтээл шалгарсан бөгөөд бүтээлийг насны ангиллаар үнэлж, шалгарууллаа.

Бага ангийн ангилалд:

I байр: Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч О.Сарнай;

II байр: Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ерөнхий боловсролын сургуулийн 4Б ангийн сурагч З.Ивээл;

III байр: Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ерөнхий боловсролын сургуулийн 4Б ангийн сурагч О.Маргад.

Дунд ангийн ангилалд: 

I байр: Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн 9Г ангийн сурагч М.Анударь;

II байр: Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч Э.Энхрийлэн;

III байр: Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн 6В ангийн сурагч Э.Эрмүүн нар тус тус шалгарлаа.