Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 9 дүгээрсарын 25 -ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон дүүргийн засаг даргын тамгын газрын нийт 40 ажилтан, албан тушаалтан хамрагдлаа.
Сургалтаар авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн ойлголт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга зам, албан тушаалтны хориглолт, хязгаарлалт, үүрэг, хариуцлага, түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий гарын авлагыг бэлтгэсэн тараалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар