ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

A- A A+
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Прокурорын байгууллагын төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачилгаар Европын аюулгүй байдлын байгууллага (OSCE РА), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

Тус арга хэмжээнд төрийн байгууллага, олон улсын байгууллага, боловсролын салбарын төлөөлөл болон 150 сурагч оролцож, үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны аюулгүй байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Мөнхболд  үе тэнгийн дээрэлхэлт, цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, арга хэмжээний талаар оролцогч нарт мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр сурагчид өөрсдийн үзэл бодол, туршлагаа хуваалцаж, сургуулийн орчин болон цахим орчныг илүү аюулгүй, хүүхдэд ээлтэй болгох талаар санал, зөвлөмжөө танилцуулж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлт болон цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хүүхэд, эцэг эх, багш, олон нийтийн оролцоо чухал болохыг хэлэлцүүлэгт оролцогч нар онцоллоо.