Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хууль, журамд нийцэж байгаа эсэхийг дүүргийн хэмжээнд шалган, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцжээ.
Танилцах ажлын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар болон шинээр хүлээн авсан цахим бугуйвчийн ашиглалт, чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцсон байна.
Мөн ялтны зорчих бүсийг шүүхийн шийдвэрт заасан хэмжээ хязгаараар тогтоосон эсэх, ял эдэлсэн хугацааг зөв тооцож байгаа эсэхийг шалгаж, ял эдлүүлэх ажиллагаанд ялтны эрхийг зөрчихгүй байх талаар үүрэг, чиглэлийг өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар