ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн Засаг даргын ажлын алба, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн газартай хамтран “Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.  

Зөвлөгөөнд дүүргийн болон хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарын 120 гаруй алба хаагчид оролцож, сүүлийн 2 жилийн хугацаанд тус дүүрэгт гарсан гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх асуудлыг  хэлэлцэж, шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, хороодын засаг даргаар ахлуулсан хамтарсан багууд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагын хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зэргээр хамтран ажиллахаар болжээ.