Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, гарч буй алдаа зөрчлийг дахин гаргахгүй байхад анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өгсөн байна.
Тус хамтарсан зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар, ШШГЕГ-ын харьяа Цахим хяналт, удирдлагын төв, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтсүүд, “Сүхбаатар-Дэвшил” ОНӨААТҮГ зэрэг байгууллагын удирдлага, албан хаагчид оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар