ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ЭСЭХИЙГ СУДАЛЛАА

A- A A+
ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙГАА ЭСЭХИЙГ СУДАЛЛАА

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалынхэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран  “Зөв хандлагад төлөвшье” өдөрлөгийг зохион байгууллаа. 

Өдөрлөгөөр ял эдэлж байгаа 450 гаруй иргэдэд ур чадвар олгох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, иргэний бичиг баримтаа гээгдүүлсэн болон хөдөлмөр эрхлэх, , хүүхдээ цэцэрлэгт хамруулах талаар гаргасан 20 иргэний хүсэлтийг холбогдох байгууллагуудаас шийдвэрлэсэн байна.

Мөн ял эдэлж байгаа иргэдийн эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг судалж, санал хүсэлтийг нь сонсон, мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран зөвлөгөө өгч ажилласан байна.