ТАТВАРЫН ХЭЛТСИЙН БАЙЦААГЧДАД СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ТАТВАРЫН ХЭЛТСИЙН БАЙЦААГЧДАД СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрүүд нь хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх, зөрчлийн хэрэг, гомдол мэдээллийг хуульд заасан хугацаанд шалгаж, шийдвэрлэж байгаа эсэхийг шалгажээ.

 Шалгалтаар эрх бүхий албан тушаалтны торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байхад шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй, дүүргийн нутагт дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, хуулийн этгээд нь иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй, Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэж хэвшээгүй, энэ талаар иргэдэд мэдээлэл хүргэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаггүй зөрчил илэрчээ.

Улмаар прокуророос дээрх шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор тус татварын хэлтсийн  44 улсын байцаагчид сургалт хийсэн байна.