ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛААР ПРАКТИК СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛААР ПРАКТИК СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудаас хялбаршуулсан журмаар шалгасан болон шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийг шалгаж, дүнг үндэслэн сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл, шийтгэл оногдуулахад анхаарах асуудал” сэдвээр явуулсан бөгөөд тус цагдаагийн хэлтсийн 20 гаруй албан тушаалтан хамрагдсан байна.